Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигчийн татварын хэмжээ өнөөдөр тодорхой болно

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит хурал өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны Их танхимд болно.

Уг хурлаар нэгдүгээрт, ҮБХ-ны нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг батлах, хоёрдугаарт, Улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, гуравдугаарт, Сонгуульд нэр дэвшигчийн татварын хэмжээ, хугацааг батлах, дөрөвдүгээрт, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй ҮБХ, ДоСХ, ҮДХ-ны гишүүдтэй байгуулах гэрээний төслийг хэлэлцэн батлах ажээ.