Эрүүдэн шүүсэн нэг хэргийг прокурорт шилжүүлжээ

Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүд ШШГЕГ-ын харьяа хорих, Хүүхдийн асрамжийн төв, Ахмадын асрамжийн төвүүдэд хяналт, шинжилгээ хийсэн байна. Энэ үеэр илэрсэн эрүү шүүлтийн долоон хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас тус хэргийг шалгаж байгаа бөгөөд нэг хэргийг прокурорт шилжүүлсэн аж.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.