УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан болно

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2022.10.04/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

1 Нийгмийн бодлогын байнгын хороо
  • “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан
10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар  сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлэл сонсох
11.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Хянан шалгах түр хороо /Хүний эмийн чанарын асуудлаарх/
  • “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал”-ын талаар Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын мэдээлэл сонсох
11.30 “Үндсэн хууль”
4 Эдийн засгийн байнгын хороо
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
14.00 “Их Эзэн Чингис хаан”