Олимпийн гүүрээс “Натур’-ын зам руу шууд эргэхгүй

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Олимпийн гүүрний доод талын буцаж эргэх эргэлт буюу “U-TURN’ ашиглалтад орсонтой холбоотойгоор “Континентал’ зочид буудлын баруун урд уулзвар буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзварын хөдөлгөөн чиглэлийг өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, урдаас хойш чиглэсэн урсгалын төгсгөл буюу “Натур’ худалдааны төв рүү эргэх уулзвараас баруун тийш эргэхийг хориглож, гүүрэн доогуур орж эргэхээр болсон байна. Уг зохицуулалтыг хийснээр ЮНЕСКО-гийн гудамжнаас ирэх хөдөлгөөн, Олимпийн гудамжны зөвшөөрөгдсөн гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа 50 секундээр багасч, Олимпийн гудамжны хойноос урагш чиглэх хөдөлгөөний эрчим сайжирна гэж тооцоолсон билээ.