Гавьяат тамирчин Н.Төгсцогт Гари Рассель нар нэг сард тулалдана

Мэргэжлийн боксын “IBO’ холбооны дэлхийн аварга, “Лондон 2012’ олимпийн болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт АНУ-ын тамирчин Гари Рассельтай  нэг сард тулалдахаар албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан талаар гавъяат тамирчин өөрийн интеграммдаа бичжээ.

Мексикийн Канкунд болсон Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгрессоор хагас хөнгөн жингийн аварга АНУ-ын Гари Расселийг “King Tug’ буюу Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болгосон бөгөөд тулалдах гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Тэд тавдугаар сард тулалдах ёстой байсан ч Рассель зөвшөөрөөгүй юм. Гари Рассель нь мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд нэг удаа ялагдаж,  17-г нь хүнд цохилтоор ялсан, дэлхийн аваргын бүсийг гурван удаа хамгаалсан чадварлаг тамирчин юм.