Цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан машин осолдож, зургаа нь эмнэлэгт хүргэгджээ

Хэнтий аймгаас Дорнод аймагт цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин өчигдөр /2022.10.17/ Түмэнцогт сумын ойролцоо осолджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн автомашинд 17 шинэ цэрэг, хоёр ахлагч, нэг офицер явсан гэх мэдээлэл байна. Тэдний зургаа нь ослын улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.