Хоёр машин мөргөлдөж, жолооч эмэгтэй нас баржээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид”-ийн зуслангийн орчимд өчигдөр 21.17 цагт автомашин мөргөлдсөн осол гарчээ. Сонгинохайрхан дүүргийн иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай, Баянзүрх дүүргийн иргэн Ш-ын “Королла спасио” загварын автомашин мөргөлдөж, 31 настай жолооч эмэгтэй автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.