“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал эхэллээ

Хан-Уул дүүргийн шүүхэд “Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ.  Нэр бүхий 5 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 5-ны өдөр товлосон ч шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж, хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.