УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид танилцуулж байна

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ХНХ-ын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ. Нэр дэвшигчийг одоо Ерөнхийлөгчид танилцуулж байна. Сайдын томилгоог өнөөдрийн УИХ-ын чуулганаар оруулж, эцэслэн шийдвэрлэнэ

Засгийн газрын хуулийн 21.5-д сайдыг ор гарсан тохиолдолд Ерөнхий сайд 14 хоногт багтаан УИХ-д өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчид танилцуулах заалттай. ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг энэ сарын 7-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөгдсөн. Хуулийн хугацаа өнөөдрөөр дуусаж байгаа учраас эрх баригчид ХНХ-ын сайдын асуудлыг өнөөдөр шийдвэрлэх ёстой.