Германы Ерөнхийлөгч Украинд очжээ

Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер 10 дугаар сарын 25-ны мягмар гарагт Киевт очжээ6

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Украинд айлчлахаар төлөвлөж байсан ч Укрианы нөхцөл байдлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан билээ. Тухайн үед Штайнмайер “ойрын үед айлчилна гэдэгтээ найдаж байна’ хэмээн мэдэгдэж байв.

Штайнмайер Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Укрианчууд Германд найдаж болно.  Цэргийн тусламжаас гадна цахилгаан сүлжээ, ус дамжуулах шугам хоолой, халаалтын систем зэрэг сүйрсэн дэд бүтцийг өвөл болохоос өмнө аль болох хурдан засахад Герман  гол анхаарлаа хандуулах болно гэж Штайнмайер хэлсэн байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/europe/german-president-steinmeier-makes-surprise-visit-ukraine-ntv-2022-10-25/