Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.26/ хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. • Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, • Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим сонгон шалгаруулалтын талаар, • Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагааны явц болон сайжруулсан шахмал түлшний нөөцийн талаар зэрэг 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.