УИХ: Гишүүдийн асуулгын хариуг сонсоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанд  Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, Н.Энхболд нарын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

 

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

 

·Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

 

·Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

 

·Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, Н.Энхболд нарын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Экспортын уул уурхайн бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

 

·Бусад

10.00 “Их хуралдай”