Дуучин Ч.Уранхолбоог дээрэмдэхийг завдсан хэргийг шалгаж байна

Өчигдөр буюу энэ сарын 27-ны шөнө дуучин Ч.Уранхолбоог машиндаа суух үед үл таних этгээд буу тулган их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, хүч хэрэглэсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Иргэн “У”-г дээрэмдэхийг завдсан гэх гомдол мэдээллийн хүрээнд  шалгалтын ажиллагаа явуулж байгаа” гэлээ.

Эх сурвалжийн мэдээллээр дээрх хэрэг Хан-Уул дүүрэгт байрлах ….хотхоны гадна болсон байна. Хэргийг дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж.