АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОЁДОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫНХНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Өнөөдөр “Дэлхийн оёдолчдын өдөр” тохиож байна. Энэ өдөр аймгийнхаа оёдол үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэрэглэгчдэд чанартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхээр мэрийн ажиллаж байгаа оёдол үйлдвэрлэгчдийг аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тэдэнд тулгарч буй асуудал, зах зээлийн нөхцөл боломж, ашиглагдаж байгаа техник технологийн талаар мэдээлэл авч аймгаас хэрхэн дэмжиж ажиллах нөхцөл боломж байгааг харилцан ярилцлаа. Манай аймагт оёдлын буюу хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 28 компани, 90 гаруй цех, салон, хувиараа хөдөлмөр эрхлэгчид байгаа бөгөөд 500 гаруй ажлын байр үүсгэн амжилттай яваа салбар юм. Мөн энэ өдөр салбартаа амжилттай ажиллаж байгаа үйл урлаач, оёдолчдыг шагнаж урамшууллаа
Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр:
“Говь хангай андууд” ХХК-ний оёдолчин Ч.Золзаяа, Б.Ганчимэг, П.Жинсмаа, С.Батчимэг, Н.Осороо нар
“Болор сор” ХХК-ний оёдолчин Х.Отгонтөгс, Д.Туяа, Б.Анхтуяа нар
“Баян уул” ХХК-ний оёдолчин Д.Мөнхтуяа, Б.Оюумаа, Ц.Отгонцэцэг, Т.Отгонзаяа нар шагнагдлаа.