Долоо хоногийн өрнийн зурхай 2022.XI.07-XI.13

Ньюс агентлаг энэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Та өөрийн чадвартаа итгэлтэй байж болно. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд ихээхэн ашиг тустай долоо хоног байна. Төрийн албанд ажиллаж буй хүмүүс хүссэн албан тушаалдаа очиж, дэвших магадлалтай. Ахмад хүмүүстэй маргалдахаас зайлсхий, тэдэнтэй ярилц. Эрүүл мэндээ хайхрахгүй удаан явснаас болж долоо хоногийн дундуур ядарч болзошгүй. Ажлын ачааллаа зохицуул. Гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндэд ч бас анхаараарай. Сэтгэл тань онцын шалтгаангүйгээр гуниглаж магадгүй. Тайван байж, өдөр тутам хийдэг зүйлсээ л хийгээрэй. Хурим найранд уригдаж, удаан уулзаагүй төрөл садантайгаа уулзана.

Үхэр

Энэ долоо хоногт эрүүл мэндээс шалтгаалж бага зэрэг асуудал үүснэ. Ажлын ачаалал их байснаар стресст өртөнө. Ажил дээр гүйцэтгэл ч тийм сайнгүй байна. Ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийснээр, нэмэлт орлоготой болж, санхүүгийн байдал тогтворжино. Гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж магадгүй. Ажлын ачаалал ихтэй үед хамаатан садныхаа гэрт зочилж, алжаалаа тайлаарай. Гэр бүлийн гишүүд тань хайр, дэмжлэгээ харамгүй харуулна. Та ч бас өөрийнхөө хэмжээнд тэдэнд туслахад бэлэн байгаарай. Аливаа шийдвэр гаргахаасаа өмнө сайтар тунгаан бод, эс тэгвээс хожим нь удаан хугацаанд харамсах болно.

Ихэр

Зорилгодоо хүрэхийн тулд хүсэл эрмэлзлээ хадгалсаар байгаарай. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайжирна. Үр дүнд нь бүх л өр зээлээ тэглэж чадна. Ажил төрөл ч бас саадгүй бүтэмжтэй байна. Эдгэхгүй удсан өвчин эдгэнэ. Гэр бүлийн хүнийхээ дэмжлэгийг авна. Ганц бие хүмүүс хосоо олж магадгүй. Хүнд мөнгө зээлэхээс зайлсхий. Найзууд тань танаас зөвлөгөө хүсч магадгүй, тэдэнд туслахад бэлэн байгаарай. Аялал эсвэл үдэшлэг зохион байгуулж, онцгой мөчүүдээ дурсамжтай өнгөрүүлээрэй. Төлөвлөсөн байсан зарим зүйлээ энэ долоо хоногт хойшлуулахад гэмгүй.

Мэлхий

Энэ долоо хоногт гуниж гутарч, хар бараан зүйл бодохгүйг хичээгээрэй. Чөлөөт цагаа өөрийнхөөрөө өнгөрөөж, сэтгэлээ сэргээ. Дараа нь ажил төрөлдөө ханцуй шамлан ор. Ингэснээр эрүүл мэндэд ч тустай, ажлын бүтээмж ч нэмэгдэнэ. Хэтэрхий их санаа зовнил таны хувь хүний давуу талыг дарахаас цаашгүй. Маргаантай байсан мөнгө, үл хөдлөхийн асуудал таны талд шийдэгдэх магадлалтай. Үр дүнд нь санхүүгийн байдал сайжирна. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс алдагдал хүлээж болзошгүй. Ээж аавтайгаа аль болох цагийг өнгөрүүлээрэй. Хоолойгоо өвтгөхөөс болгоомжил.

Арслан

Энэ долоо хоногт уур уцаар хөдөлж, тэвчээргүйтэж магадгүй. Ажил дээрээ сайхан мэдээ сонсоно. Бизнес эрхлэгчид ашиг орлого сайтай байна. Хайртай хүнтэйгээ үнэ цэнтэй цагийг хамтдаа өнгөрөөнө. Эцэг эхийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуул. Оюутан сурагчид сайн үр дүн үзэхийн тулд илүү шаргуу хичээллэх шаардлагатай болно. Мөн гадаадад сурах боломж гарч ирж магадгүй. Гэхдээ гадаадад очоод ямар сургуульд сурахаа нягт нямбай сонгох хэрэгтэй. Аливаа хүндрэл бэрхшээлтэй тулгарч стресстэнэ. Гэхдээ нөхцөл байдал удахгүй сайжрах тул сандрахгүй тайван байхыг зөвлөж байна.

Охин

Хөрөнгө оруулалт бүтэл муутай байна. Оронд нь зөв санаа, зөв стратеги ашиглавал орлогоо хоёр дахин хурдтайгаар нэмэгдүүлэх боломжтой. Ажил дээрээ ахмад хүмүүсээс дэмжлэг авна. Гэхдээ энэ нь таныг баярлуулахгүй, сэтгэл дундуур үлдээж магадгүй. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай бай. Хэнд ч бүү итгэ. Юм бүхэнд хариу үйлдэл үзүүлэх гээд хэрэггүй. Зарим чухал хүнтэй холбоо тогтоож чадсанаар олон боломж бий болно. Тэр хүнд өөрийнхөө дүр төрхийг хоногшуулж чадах эсэх нь танаас хамаарна. Маргааш та өөр замаар алхаж ч мэдэх юм шүү. Уран бүтээлдээ цаг зарцуулж чадахгүй байсан бол энэ долоо хоногт боломж гарч ирнэ. Дуртай зүйлээ хийх нь таныг тайвшруулж, идэвхжүүлнэ.

Жинлүүр

Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайжирна. Ингэснээр тулгарсан саад бэрхшээлээ даван туулж чадна. Ажил дээр ахмад хүмүүстэй холбоотой зарим асуудал тулгарч магадгүй. Удаан хугацаанд хүсч мөрөөдөж явсан зүйл тань биелэнэ. Хүүхдүүдтэйгээ амьд харилцаа үүсгэ. Гэрт гэнэтийн зочид ирэх ч юм уу хэд хэдэн гэнэтийн үйл явдал тохиолдож магадгүй. Цээжний хөндийн эрүүл мэнддээ анхаар. Аливаа хэрүүл маргаанд оролцохоос зайлсхий. Найз тань танаас тусламж гуйвал гар сунган тусла, гэхдээ шаардлагатай санал шүүмжээ ч бас хэл. Хэрвээ найз тань буруу зүйл хийж байвал түүнийг нь заавал ойлгуул.

Хилэнц

Энэ долоо хоногт багагүй стресстэй байх бололтой. Ажил төрөл гэж толгойтой үснээс их байх нь. Та нэр хүндээ унагахыг хүсэхгүй байгаа бол хамт ажиллагсадтайгаа маргахаас зайлсхий. Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой. Гэр бүлийн амьдрал харьцангуй тайван, бага сага зөрчил гарч магадгүй. Хайртай хүнтэйгээ сайтар ярилцаж, ирээдүйгээ төлөвлө. Ханиад хүрч болзошгүй тул биеэ энхрийл. Оюутан сурагчдад ээлтэй долоо хоног болж өнгөрнө. Шалгалтын үр дүн хүлээлтэд хүрнэ. Мөн сурах хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Ойлгохгүй зүйлээ бусдаас нээлттэй асуу. Шаргуу хөдөлмөрлөсөн цагт аз хүртэл ойрхон байна.

Нум

Өмнө нь тулгарч байсан саад бэрхшээлүүдээ шийдэж чадна. Удаан хүлээгдсэн ажлууд ч дуусна. Нэмэлт ачаалал гарч ирсэн ч төлөвлөгөө болон уран арга барилынхаа ачаар та бүгдийг нь даван туулж чадна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Долоо хоногийн дундуур бага зэрэг гуниглаж, ирээдүйдээ санаа зовж магадгүй. Хайртай хүнтэйгээ зөрчилдөж, түүнээсээ болоод сэтгэл санаа эмзэг байна. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал дээрдэж, сэтгэл санаа тайван байна. Энэ үеэр нэмэлт орлого ч орж ирнэ. Ажил дээрх стрессээ гэртээ чирч ирэх хэрэггүй.

Матар

Та энэ долоо хоногт ажил дээрээ ахиц дэвшил үзүүлнэ. Чөлөөт цагаараа ур чадвараа дээшлүүлж, өөртөө байгаа бодит боломжийг нээ. Орлого тань нэмэгдэнэ. Ажлын шугамаар аялаж магадгүй. Энэ долоо хоногт таны хүчин чармайлтаар гэр бүл тань амгалан тайван байна. Ханьтайгаа эв найртай байна. Хүүхдүүдтэй холбоотой аливаа асуудал сэтгэл түгшээж магадгүй. Оюутан сурагчид зорилгоосоо хазайж, дэмий зүйлд цагаа үрэх нигууртай байна. Найз нөхөддөө буруу зүйл хэлэхгүйн тулд хэлэх үгэндээ анхаар. Эргэн тойронд байгаа хүмүүмийн уур уцаартай байдал таны сэтгэл санааны байдалд нөлөөлнө. Зүгээр л ажилдаа анхаарлаа хандуулж чадвал та өөрийн сэтгэл зүйгээ хамгаалж дөнгөнө.

Хумх

Энэ долоо хоногт танд аз тохиох болно. Шийдэгдээгүй удсан асуудлууд шийдэгдэнэ. Ажил мэргэжлийн хувьд ахиц дэвшил гарна. Аливааг хэт яаран шийдэж, тэвчээргүйтэхээс болгоомжил. Амжилт таныг төөрөгдүүлж мэдэх юм. Эцэг эхийнхээ эрүүл мэндэд анхаар. Долоо хоногийн дундуур ажилтай холбоотой асуудал гарч магадгүй. Орлогын шинэ эх үүсвэртэй болно. Гадаадад суралцахыг зорьж буй хүмүүст ашигтай үйл явдал болно. Биелээгүй мөрөөдлийнхөө төлөө бага зэрэг урам хугарч магадгүй. Гэхдээ гуниж гутрахад цагаа үрэхийн оронд сайн төлөвлөгөө гарга. Өөртөө итгэлтэйгээр дахин урагшаа нэг алхвал амжилт таны хөл доор байна.

Загас

Энэ долоо хоног бол эрүүл мэнддээ анхаарах долоо хоног. Бие болоод сэтгэл санааны ачаалал, стрессээс урьдчилан сэргийлэхийн тулд өөрийн нөөц бололцоондоо тохируулан ажилла. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүст ашиг орлого тогтвортой байна. Гэр бүлийн харилцаа сайжирна. Долоо хоногийн сүүлээр хүнд мөнгө зээлэхээс зайлсхий. Ажлаа сольмоор санагддаг бол энэ долоо хоногт үзээд алдахад гэмгүй. Найз нөхөд, хамт ажиллагсдынхаа тусламжийг авч чадахгүй байх магадлалтай. Тиймээс аливаа хүнд хэцүү нөхцөл байдал үүсэхэд бүү сандар. Өөртөө итгэлтэй байснаар та түүнийг амархан даван туулж чадна.