Өнөөдөр сар бүтэн хиртэнэ

Өнөөдөр сар бүтэн хиртэнэ. Энэ нь 2022 онд тохиож байгаа 2 дахь бүтэн хиртэлт аж. Сарны хиртэлт гэдэг нь нар, дэлхий, сар гурав нэг шугамд зэрэгцэн сар дэлхийн сүүдэрт бүтнээрээ орох үзэгдэл юм.

Энэ удаа дэлхийн бөмбөрцөг сарыг нарны гэрлээс бүрэн халхлах тул хэсэг хугацаанд хүрэн улаан өнгөтэй харагдах бөгөөд Сарны бүтэн хиртэлтийг Төв ба Зүүн, Зүүн Өмнөд Ази, Шинэ Зеланд, Умард Америк тивээс харах боломжтой аж. Харин манай улсаас төдийлөн сайн ажиглагдахгүй юм байна.

Сарны бүтэн хиртэх хугацаа нь нэг цаг 24 минут ажээ.