Мисс Б.Хүслэн таван номинацийн эзэн болжээ

“Miss Heritage International-2022” тэмцээн Малайз Улсын Куала Лумпур хотын Вивател ордонд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

Энэ жилийн топ тавд ОХУ, Монгол, Индонез, Латви, Малайз улсын мисс шалгарсан билээ.

Тэргүүн миссээр ОХУ-ын Радиогийн хөтлөгч, загвар өмсөгч Анна Крилина шалгарав.  Харин дэд миссээр Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Мисс Монголиа-2022” тэмцээний дэд мисс Б.Хүслэн тодорсон юм.

Тэрбээр дараах таван номинацын эзэн болсон байна.

  • Best evening gown
  • Miss photogenic
  • Tourism ambassador
  • Miss Best body
  • First runner-up гэсэн таван номинацийн эзэн болжээ.