Хоёр машин мөргөлдөж, нэг хүн нас баржээ

Орон нутгийн замд хоёр машин мөргөлдөж, нэг хүүхэд хоёр том хүнд гэмтэж, нэг хүн нас барсан хэрэг гарчээ.Тодруулбал,  Хэнтий аймгийн Баянхутаг сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Аллион” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Прадо” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас иргэн 33 настай эрэгтэй Э, 38 настай эрэгтэй Н, арван настай эмэгтэй Н нар автомашины эд ангид хавчуулагдсаныг эсэн мэнд гаргаж, 30 настай  Ш нас барсан байжээ.

Хэргийг аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.