Д.Одбаярыг долоон сая воноор торгож,“Korean air” компанийн онгоцоор үйлчлүүлэх эрхийг бүх насаар нь хасчээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн шөнө/2019.11.15/ 02:45 цагт Монголд МИАТ-ийн онгоцоор газардлаа. Түүнийг гарч ирэхэд өндөг шидэн эсэргүүцлээ илэрхийлэхээр иргэдийн төлөөлөл нисэх онгоцны буудалд цуглараад байв. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулахаар очсон ч Д.Одбаяр ил гарч ирсэнгүй харин Үндсэн хуулийн цэцийн гишүүд болох Г.Баясгалан, Г.Туулхүү нар ил гарч ирсэн юм.

БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн биед халдан, зүй бус авирласны улмаас тус улсад саатуулагдан, долоон сая вонын торгууль төлж, хилийн хоригоо цуцлуулахаар болсон. Улмаар БНСУ-ын “Korean air” компанийн онгоцоор үйлчлүүлэх түүний эрхийг бүх насаар нь хассан байна.