Халаалтын шугамын хөлдсөн хэсгийг газаар гэсгээх гэж байгаад гал алджээ

Хэнтий аймгийн  Мөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Сурагчдын дотуур байр” орчимд гал гарсан талаар ОБЕГ-аас мэдээлжээ. Уг мэдээлэлд галын улмаас  сурагчдын дотуур байрны дээврийн хөндий хэсэг шатсан байна

Сумын халуун ус дотуур байрны халаалт нэг шугамаар холбогддог. Халуун усны шугам хөлдсөн байсныг газаар гэсгээх гэж байгаад гал алдсан байж магадгүй аж.