Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд тоног төхөөрөмж хандивлав

Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Гадаад харилцааны яамнаас санаачлан Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч болон адил үйлдэлтэй бүрэн автомат робот, хуруу мэдрэгчтэй мэдээллийн самбар зэрэг 35 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөв.

Энэ удаагийн арга хэмжээг тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийг агаарын бохирдлын эрсдэлээс хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор зохион байгуулж байна.

Эдгээр тоног төхөөрөмж нь сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн, COVID-19 (SARS-CoV-2), томуугийн вирус болон агаар дахь бусад бактерийг 99% ариутган хорт хийг 96 хувь саармагжуулах үйлдэлтэй бөгөөд эмнэлгийн дотоод агаарын чанар, эх, нярай хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний тав тухтай орчныг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.