Бусдыг доромжилж, танхайрсан үндэслэлээр иргэн Д.Мөнх-Эрдэнийг 30 хоног саатуулжээ

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг  30 хоног саатуулах шүүхийн шийдвэр гарсан байна. Түүнийг удаа дараа хүн доромжлох, зөвшөөрөлгүй зураг бичлэг хийх, төрийн албаны ажилд саад учруулсан зэрэг үйлдлүүд гаргасан, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг доромжлох, танхайрах үйлдэл гаргасан хэмээн ийнхүү саатуулжээ.

Сануулахад: 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Гадаад харилцааны яам руу нэвтрэхийг завдаж Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудыг үг хэлээр доромжилж биед нь халдсан. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг үг хэлээр доромжилж, заналхийлсэн зэрэг үндэслэлээр сэжигтнээр тооцож, энэ сарын 18-нд түүнийг  48 цаг баривчилсан билээ

 

.