Машин худалдааны газарт гарсан галын тархалтыг зогсоожээ

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчны гудамжинд машин худалдааны газарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний 08:04 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 43х33 хэмжээтэй байшингийн дээврийн баруун урд хэсэг шатаж байсан.
Алба хаагчид 08:30 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ