Парист үймээн дэгдэв

Өнгөрсөн баасан гарагт Парист гурван курд бусдын гарт амиа алдаж, гурван хүн шархадсан хэргийн  дараа хотын төвд эмх замбараагүй байдал үүсчээ. Курдийн соёлын төв болон үндэсний хоолны зоогийн газар байрлах нэгэн барилгын гадаа бусдын гарт амиа алдсан эмэгтэй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг курдийн хөдөлгөөний идэвхтэн байсан бол нэг эрэгтэй нь Францаас улс төрийн орогнол авсан зураач байсан аж.  Гурван хүний аминд хүрсэн этгээд нь хижээл насны эр байсан бөгөөд тэрбээр арьсны үзлийн улмаас тэднийг хөнөөсөн аж.

Үүний дараа курдууд Парисын төвд үймээн самуун дэгдээгээд байна. Францад оршин суудаг курдуудын төлөөлөгчид болох олон зуун хүн бямба гарагт Парисын төвд байх Бүгд Найрамдах Улсын талбайд цугларчээ. Тэд гурван курд амиа алдсантай холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлэхээр цугласан ч тун удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан байна. Эмх замбараагүй байдалд оролцогчид гудамжинд байсан машинуудыг онхолдуулж, хэд хэдэн машиныг шатаан, цагдаагийнхан руу чулуу болон бусад зүйлс шидэж, улмаар хууль сахиулагчид тэдний эсрэг нулимс асгаруулагч ашиглахаас аргагүй болжээ.

Protesters stand behind flames during clashes following a demonstration of members of the Kurdish community, a day after a gunman opened fire at a Kurdish cultural centre killing three people, at Place de la République in Paris on December 24, 2022.