Уулын налуу руу гулгаж, жалга руу унах гэж байсан машиныг татаж гаргалаа

Уулын налуу руу гулгаж, жалга руу унах гэж байсан машиныг Онцгой байдлын алба хаагчид татан гарсан байна.

Тодруулбал, нийслэлийн  Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Бүдүүн чулуутын гарам” гэдэг газар суудлын автомашин гулгаад жалга руу унах гэж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 13:15 цагт Онцгой байдлын албан хаагчид хүлээн авсан байна. Алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Приус-20” загварын суудлын автомашин уулын налуу хэсэгт гулгаж, жалга руу унаж болзошгүй байсныг 10 минут ажиллаж татан гаргажээ.