Жагсагчдын өмгөөлөгч гэх Я.Энхтуяаг 1 сар хорих шийдвэр гарчээ

Прокуророос өмгөөлөгч  Я.Энхтуяаг нэг сарын хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг шүүхэд хүргүүлж, шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

Сануулахад:  Жагсаалыг санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн өмгөөлөгч Я.Энхтуяа гэх эмэгтэйг талбайн хажуугаас саатуулсан. Я.Энхтуяа тухайн өдрүүдэд жагсагч залууст хууль эрх зүйн зөвлөгөө, жагсаалын шаардлага, хүсэлтийг албан бичгээр өгөхөд агуулгын зөвлөмж өгч байсан хэмээн  мэдүүлсэн ч  цагдаагийн байгууллагаас түүнийг жагсаалыг санхүүжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон хэмээн мэдээллэсэн.

Нүүрсний хулгайчийг илчил, нэрлэ гэх шаардлагатай жагсаал төв талбай дээр үргэлжилж буй.  Нүүрсний хулгайтай нэр холбогдсон зарим хүмүүсийг цагдан хорьж шалгаж байгаа билээ.