2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ ИНГЭЖ гаргана

2022 онд хүүдийн мөнгө олгох журмыг шинэчилсний дагуу бэлнээр авахын тулд Ebarimt.mnEhalamj.mn системээр дамжуулан хүсэлт илгээдэг болсон билээ.

Тэгвэл Ehalamj.mn системд 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээх цонх нээгдсэн байна. Харин Ebarimt системээр бүртгэхгүй аж.

Сануулахад, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн жилүүдэд 100 хувь олгож байсан бол энэ жилээс эхлэн нийт хүүхдийн 91 хувьд олгохоор тооцож, төсөвт тусгасан. Үүнтэй холбогдуулан хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар журмыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.

EHALAMJ.MN СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ХҮСЭЛТЭЭ ДАРААХ ДАРААЛЛААР ИЛГЭЭНЭ.

1. E-halamj сайт руу нэвтэрч орно.

2. “Хүүхдийн хуримтлал” цэсийг сонгоно.

3. 2023 он гэж сонгоод “хүсэлт илгээх” товчийг дарна.

4. Хүүхэд тус бүрийн нэрний доор хүлээн авах данс болон хүсэлт гаргах сарууд байна. (Жишээ нь: 3 хүүхэдтэй бол хүүхэд тус бүрийн нэр дансны дугаар байна) Гарч ирсэн саруудыг дарж, идэвхжүүлэн, хүсэлтээ илгээнэ.