Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 800 гаруй мянган хүнийг хамруулжээ

Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 800 гаруй мянган хүнийг хамруулжээ.

Дэлхийн улс орнуудад эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамгийн ихдээ иргэдийнхээ 30-35 хувийг хамруулдаг байна. Харин манай улс одоогоор хүн амын 25 хувийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулаад байгаа юм. Энэ нь чамлахааргүй үзүүлэлт. Эрүүл мэндийн яамнаас хүн амын 40-45 хувийг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах зорилт тавин ажиллаж байна.