Гавьяат хуульч Б.Сарантуяаг ШЕЗ-ийн зохицуулагчаас чөлөөлсөн нь Салхитын мөнгөний ордтой холбоогүй

Гавьяат хуульч Б.Сарантуяаг Салхитын мөнгөний ордын асуудалтай холбогдуулан шалгаж эхэлсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаас чөлөөлсөн гэх мэдээлэл гарч эхэлсэн.

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан Н.Лүндэндорж түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний  ерөнхий зохицуулагчаар томилон ажиллуулж байсан ч гэрээний хугацаа дуусгавар болсон тул шинэ дарга Э.Батбаяр түүний гэрээг дуусгавар болгосон хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.