Төмөр замын вагон бичигч 45 настай эмэгтэй ослын улмаас хоёр хөлөө тайруулж, биеийн байдал нь хүнд байна

12 дугаар сарын 12-нд Улаанбаатар өртөөнд аймшигт осол гарсан тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тодруулбал, довын сэлгээ хийж байсан вагон доогуур вагон бичигч 45 настай эмэгтэй ажилтан  орж, ослын улмаас хоёр хөлөө тайруулжээ.

Хохирогчийн хувьд дөрвөн хүүхэдтэй бөгөөд хөлөө тайруулсан, биеийн байдал тааруухан Гэтмэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж: байгаа юм байна.

Аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн нь энэхүү хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна. Эх сурвалжийн өгүүлснээр эл хэргийг нууцлахыг холбогдох албан тушаалтнууд төмөр замын ажилчдад хатуухан анхааруулжээ.