Д.Мөнх-Эрдэнэ давж заалдан суллагджээ

Консул асан Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хурал болж, түүнийг суллахаар болжээ.

Сануулахад: Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр прокурорын байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “…Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Ийнхүү шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргаж байсан юм.