ЗГ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл, Улсын аварга малчин, хошой аварга малчин шалгаруулах журмын заалт өөрчлөх, Мөнгөн урамшууллын хэмжээ тогтоох тухай зэрэг болон бусад гэх мэт нийт 12 асуудал хэлэлцэж байгаа аж.

Засгийн газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар 12 цагаас мэдээлэл хийх юм байна.