Хилийн чанад дахь монголчуудын анхааралд

Хилийн чанадад амьдарч буй иргэд цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн хохирол амсах тохиолдол хэд хэд гараад байна. Ялангуяа, мөнгө солилцоно, шилжүүлнэ гэж олон нийтийн сүлжээнд тавьсан зарын дагуу үл таних хувь хүний данс руу мөнгө шилжүүлж хохирох тохиолдол гарсаар байна.

Иймд улс хооронд мөнгөн шилжүүлэг хийх үедээ албан ёсны хаяг, бүртгэлтэй банк, санхүүгийн байгууллагаар дамжуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл байгуулах, чингэхдээ маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандан шийдвэрлэх асуудлыг зайлшгүй тусгах, төлбөр тооцоог хийхдээ байгууллага, иргэний мэдээллийг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар