Сар шинийн үзэсгэлэн худалдаатай холбогдуулан автобусны чиглэлийг өөрчиллөө

Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахтай холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөл орлоо. Сар шинийн баярын нэгдсэн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” барилгын материалын төвд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал зохион байгуулагдахтай холбогдуулан тээврийн үйлчилгээний Ч:51 “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв” чиглэлийг сунгаж, “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв- шинэ 100 айл худалдааны төв” болгож байна.

 

Иймд иргэд та бүхэн тухайн чиглэлд үйлчлүүлэх бол доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

 

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.