Ц.Хулангийн өмгөөлөгч шүүгчээс татгалзаж түүнийг цагдан хорих шүүх хурал хойшлов

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүний 48 цагийн хугацаа өнөөдөр дуусна. Тиймээс прокуророос үргэлжлүүлэх хорих саналаа шүүхэд хүргүүлж, шүүх өчигдөр уг асуудлыг хэлэлцсэн ч Ц.Хулангийн өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар хурлыг хойшлуулсан.

Тэгвэл Ц.Хулангийн өмгөөлөгчөөс гаргасан татгалзлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа яллагдагч Ц.Хуланд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлох юм байна.