Сөүлд гарсан галыг унтраахаар 170 гал сөнөөгч, 53 техник, долоон нисдэг тэрэг ажиллаж байна

Сөүлийн Ганнам дүүргийн захад байрлах ядуусын хорооллын олон зуун хүнийг гал түймрийн улмаас нүүлгэн шилжүүлжээ. Энэ талаар KBS телевиз мэдээлсэн байна.

Гал өглөө эрт гарсан бөгөөд уг хорооллын галыг унтраахаар 170 гал сөнөөгч, 53 техник, долоон нисдэг тэрэг ажиллаж байгаа аж.