Дэлхийн хамгийн өндөр настай нохой Спайк гиннесийн номд бүртгэгджээ

Гиннесийн дээд амжилтыг бүртгэх хороо Спайк хэмээх  нохойг Дэлхийн хамгийн өндөр настай хэмээн гиннесийн номд бүртгэжээ.  Тус нохой Чихуахуа үүлдрийнх аж. Нохойны эзэн Рита Кимбалл  2009 онд гэрийн ойролцоох хүнсний дэлгүүрийн зогсоолоос Спайкыг олж 14 жил тэжээж буй аж.

Малын эмч нарын ярьснаар тухайн үед нохой 10 орчим настай байжээ. Кимбалл түүнийг Том, Жерри хоёрын том бульдогын нэрээр Спайк хэмээн хошигнон нэрлэжээ. Чихуахуагийн талаарх хэвшмэл ойлголтоос үл хамааран Спайк Ритагийн гэр бүл болон тэдний фермийн бусад оршин суугчидтай хамгийн эелдэг нохой гэдгээрээ алдартай.

Спайк хэмээх нохой 1999 оны 11-р сард төрсөн гэрчилгээтэй юм байна.