Гиннесийн номд бичигдсэн дэлхийн хамгийн намхан хүн 64,7 см өндөр Иран улсын иргэн

Дэлхийн хамгийн намхан хүн Ираны Букан хотын оршин суугч Афшин Гадерзаде Гиннесийн номд бичигджээ.  Түүний өндөр 64,7 см аж. Өмнө нь Колумбийн жүжигчин Эдвард Ниньо Эркандес дэлхийн хамгийн намхан нуруутай хүн гэгдэж байв. Тэрбээр өдгөө 34 настай, 70 сантиметр өндөр билээ.

Афшины аавын өгүүлснээр хүү нь одоо 20 настай ч дутуу төрсөн, төрөх үедээ ердөө 700 грамм жинтэй байсан гэнэ. Хүү биеийн онцлогоосоо болоод сургуульд яваагүй, саяхан л нэрээ бичиж сурчээ. Тэр Гиннесийн дээд амжилтын номонд бичигдсэндээ огтхон ч баярлахгүй байгаа, түүний мөрөөдөл нь энгийн амьдралаар амьдарч, бусад хүмүүс шиг байхыг л хүсдэг гэж сэтгүүлчдэд ярьжээ.