Архидан согтуурсан үeдээ “сайдын хүүхэд” хэмээн танхайрсан иргэнийг 30 хоног баривчлах шийдвэр гарчээ

2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хотхон доторх замд “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь жолоодох эрх дуусгавар болсон үедээ, согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, танхайрсан.

Тухайн иргэн нь өөрийгөө сайдын хүүхэд хэмээн худал ярьсан нь тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагаас уг зөрчлийн хэрэгт шалгалт хийж 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.