МАН-ын Хяналтын ерөнхий хороо нүүрсний хэрэгт холбогдоод буй хүмүүсийн асуудлаар хуралдана

МАН-ын Хяналтын хороо нүүрсний хэрэгт холбогдоод буй гишүүдийн асуудлаар хуралдана гэх албан бус мэдээлэл байна. Тус намаас УИХ-д сонгогдсон хэд хэдэн гишүүн нүүрсний хэрэгт нэр холбогдсон. Тэдний нэг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг АТГ, ЦЕГ, ҮТЕГ-ын шалгалтын хамтарсан баг яллагдагчаар татах тогтоолыг прокурорт хүргүүлж өөрт нь танилцуулсан бөгөөд өчигдөр/2023,02.06/ түүнийг нэр заасан хүмүүстэй уулзахыг хориглож, хилийн хориг тавьсан талаар бид мэдээллэсэн билээ.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханаас гадна өөр хэд хэдэн гишүүн бий. Түүний нэг болох Ж.Мөнхбат гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа юм.