Туркт газар хөдлөлтийн голомтод хөдлөлт болон чичиргээ үргэлжилсээр байна

People gather as rescuers search for survivors under the rubble, following an earthquake, in rebel-held town of Jandaris, Syria February 6, 2023. REUTERS/Khalil Ashawi

Турк болон Сирид даваа гарагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 7700 гаруй хүн амиа алдаж, олон арван мянган хүн гэмтэж бэртсэн гэж орон нутгийн албаны эх сурвалжаас мэдээлсэнийг CNN уламжиллаа.

Турк улсад одоогоор гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 9698 (3500 цэргийн) алба хаагч, сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн, 216 автомашин, 1511 тусгай техник ажиллаж байгаа аж.

Мөн ИстанбулИзмир, Анкарагаас ГазиантепАдана чиглэлд 17 онгоц, түүний дотор А400М тээврийн онгоцоор тасралтгүй тусламжийн нислэг үйлдэж байна. Газар хөдлөлтийн гамшгийн голомт болон бусад газруудад газар хөдлөлт болон чичиргээ үргэлжилсээр байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж.