Байшин шатаж, 30 настай эрэгтэй түймэрт өртөж нас баржээ

Байшин шатаж, 30 настай эрэгтэй гал түймэрт өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны төвийн…. тоот иргэн Б, Ц нарын 1 давхар байшин энэ сарын 07-ны өдрийн 23:18 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 02.08-ны өдрийн 01:18 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус сумын Бугант тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 23:25 цагт очиход иргэн Б, Ц нарын 7х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 цаг 55 минут ажиллан 02.08-ны өдрийн 05.10 цагт галыг бүрэн унтраасан. Тус гал түймэрт 30 настай иргэн Б өртөж нас баржээ.