Э.Цэндбаатар энэ сарын 23-нд тулалдана

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ээлжит нэгэн тулаанаа хоёрдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын Таймс Скуар дахь “Sony Hall” аренад хийхээр тов гарчээ. Тэрбээр АНУ дахь анхны тулаанаа Жованни Хосе Гутьерресийн эсрэг хийх юм байна.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд одоогоор гурван тоглолт хийж бүгдэд нь ялалт байгуулаад байгаа аж. Уг тулааныг “BoxingInsiders” олон нийтийн сүлжээ болон “Youtube” сувгаар шууд дамжуулах юм байна.