Иргэдийн анхааралд…

Онцгой байдлын газраас иргэдэд аюулт үзэгдэл, ослын сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан тогтмол хүргэж байна.

Гэвч иргэд хувийн болон автомашины бэлэн байдлаа бүрэн хангахгүй, очих, буцах замаа судлаагүй, шөнө орой зорчдогоос шалтгаалан цасанд суусан дуудлага их байна.

Иймд иргэн танд Цагаан сарын баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын газраас хүргэж байгаа сэрэмжүүлэг мэдээ, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээлэлтэй танилцаж, хол замд зорчихдоо хувийн болон автомашины бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангаж, зорчих замаа сайтар судалж, хол замд гарахыг анхааруулж байна.

Эх сурвалж: Төв аймгийн Онцгой байдлын газар