Зөвлөлдөх санал асуулгын тайланг Зөвлөлдөх зөвлөлд хүлээлгэн өглөө

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хоёрдугаар багийн иргэн Н.Баттунгалаг, Зөвлөлдөх уулзалтыг нягт нямбай, хүн бүрийг нэгийг ч орхигдуулалгүй, сайн зохион байгууллаа. Иргэд бидний өгсөн санал ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Мөн манай хэсгийнхэн хэзээний төрийн хүмүүс шиг маш идэвхтэйгээр асуудлаа хэлэлцсэн хэмээн ярив.

Дараа нь Зөвлөлдөх уулзалтад ажиглагчаар оролцсон улс төрийн нам, олон нийтийн байгууллагынхныг төлөөлж “Монгол хүний төлөө” намын дарга Х.Бат-Ялалт сэтгүүлчдэд санал сэтгэгдлээ хэллээ. Тэрбээр, Зөвлөлдөх уулзалтын эхний өдөр бид мэдээж, эрх баригчид өөрсдийн хүмүүсийг цуглуулаад, урьдаас төлөвлөсөн юмаа л яриулах биз гэсэн хардлагатай ирсэн. Гэтэл эхний өдөр хүмүүс ямар арга хэмжээнд ирснээ ч мэдээгүй байдалтай байсан. Ингэж хоёр шаттай санал асуулга явуулах нь маш их ач холбогдолтой, шинэлэг ажил болж байна. Урьд өмнө үзэл бодлоо тэр бүр илэрхийлж байгаагүй, талбай дээр нэг ч удаа ирж, жагсаал цуглаан дээр асуудал ярьж байгаагүй хүмүүс Зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж байгаа асуудлуудыг маш идэвхтэй ярилцаж, гарц шийдэл эрэлхийлж байна. Зохион байгуулалтын хувьд асуулт асуух хугацаа нэг, хариулт хэлэх хугацаа хоёр минут байсан нь хангалтгүй санагдлаа гэв.

Мөн хэвлэлийн бага хуралд оролцсон Зөвлөлдөх зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүн И.Цэрэн-Онолт хоёр шатны санал асуулгын үеэр хууль, журам зөрчсөн тохиолдол гараагүй, оролцогчид болон бусад иргэдээс гомдол, санал ирээгүй хэмээн мэдээлээд, санал асуулга болон Зөвлөлдөх уулзалт хуулийн дагуу явагдсан хэмээн үнэлж буй тус комиссын дүгнэлтийг хэлсэн юм.

Үндэсний статистикийн хорооноос хүлээлгэн өгсөн хоёр шатны санал асуулгын тайланг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэж, Улсын Их Хуралд танилцуулах Зөвлөмжийг боловсруулах юм. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурал уг зөвлөмжийг цааш цаашдын хууль тогтоох, бодлого тойдорхойлох үйл ажиллагаандаа харгалзан үзэж ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.