Гуравдугаар сарын өрнийн зурхай

Хонь

Энэ сард сэтгэл хөдөлгөм үйл явдал олон тохиох төлөвтэй байна. Зарим зүйлийг та эрүүл бус аргаар шийдсээр ирсэн бол одоо тэр арга барилаасаа салах цаг нь иржээ. Амьдралын тань нэгэн шинэ үе эхлэх гэж байна. Амьдралаа ганцхан сарын дотор өөрчлөнө гэхээр бодитой бус санагдаж магадгүй ч хэрвээ та хүсвэл болохгүй зүйл үгүй. Удаан хүлээж байсан өөрчлөлтүүдээ хийж чадна. Шинэ адал явдал, шинэ үзэл бодол, шинэ түвшний харилцаа таныг хүлээж байна. Хааяа өөртөө хатуу хандахад гэмгүй. Энэ нь эрүүл мэндтэй холбоотой дадал зуршил, ажлын хэв маяг гээд бүх зүйлд тань хамаатай.

Үхэр

Амьдралыг чинь дүүргэдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Энэ сард та хамгийн хайртай дотны хүмүүстэйгээ ахиу цагийг өнгөрөөх төлөвтэй байна. Амьдралын талаарх зарим хуучинсаг үзэл бодлоосоо сал. Та сайн сайхан зүйлийг хүртэж, жаргах эрхтэй хүн. Мөрөөдлөө биелүүлэхэд тань туслах шинэ баг хамт олонтой болж магадгүй. Урагш алхахад юу хэрэгтэйг та сайн мэдэж байгаа. Санаачлагыг гартаа ав. Мөрөөдөл биелдэг хэдий ч таны санаснаас бага зэрэг өөр байх нь бий. Энэ сард ажил амьдралын бүхий л түвшинд амжилт, ахиц гарна. Түүнчлэн сэтгэл татам зан чанараараа бусдыг өөртөө татаж чадна.

Ихэр

Энэ сарыг ихрийн ордныхон харамсах зүйлгүй өнгөрөөнө. Томоор мөрөөд. Мөрөөдсөн бүхэн тань энэ сард биелэх магадлал тун өндөр байна. Ганцаарчилсан тоглолт хийсэн ч, багаар ажилласан ч таны өмнөх амжилтын зам ямар ч саад тотгоргүй байна. Нийгмийн хүрээлэлд тань зарим нэг өөрчлөлт гарна. Гэхдээ байгаа юмыг байгаагаар нь хүлээж авахыг танд зөвлөе. Аливаа төгсгөл бүхэн шинэ эхлэл байдаг гэдгийг сана. Сарын сүүлээр аялалд явж магадгүй. Хувийн амьдралд тань хариуцлага хүлээхээс өөр аргагүй асуудал гарч магадгүй. Зарим хүн шинээр бизнес эхлэх юм уу шинэ хамтрагчтай болно. Энэ сард эрүүл мэнддээ санаа тавьж, удаан хойшлуулж байсан үзлэг шинжилгээгээ гүйцээ.

Мэлхий

Та тухтай бүсдээ байхыг хүсдэг хүн байж магадгүй. Гэхдээ энэ сард аюулгүй бүсээсээ гарч, шинэ боломжуудыг атгахыг хичээ. Үргэлж нэг л замаа дагаад алхаад байж болохгүй. Хайр дурлал болон ажил хэрэг гээд зарим зүйл таны төсөөлж байснаас тэс өөрөөр эргэнэ. Шинэ зүйл сурч, дээд боловсрол эзэмшихэд тохиромжтой сар. Аливаа зүйлийг төлөвлөхдөө нөхцөл байдлыг аль болох том дүр зургаар нь харахыг зөвлөе. Тэнцвэртэй байдал бол бүх зүйлийн үндэс суурь. Ганц бие мэлхийн ордныхон сарыг романтик өнгөрүүлэх боловч сонголт хийх шаардлагатай тулгарна. Энэ нь танд сургамж өгөх болно.

Арслан

Та хангалттай шаргуу ажилласны хүчинд хүрэх ёстой хязгаартаа хүрэхэд тун ойртжээ. Энэ сард ч бас бууж өгөлгүйгээр хичээгээд байгаарай. Хайр дурлал болон ажил хэргийн аль нь ч байсан та өөрийн итгэл үнэмшилдээ бат итгэлтэй зогсоорой. Зарим хүний хувьд эд хөрөнгө гэдэг нь ертөнцийг эргүүлэх чадалтай хүчин зүйл байж болох ч таны хувьд тийм биш.  Материаллаг байдлыг хойноос хэт хөөцөлдөх хэрэггүй. Шинэ сард шинэ зорилгодоо хүрэхийн тулд хайрцагнаас гарч сэтгэ. Аялах, суралцах гэх мэт шинэ хөрөнгө оруулалтуудыг өөртөө хий. Сайхан амьдрал зарим талаараа өшөө авалт болох нь ч бий.

Жинлүүр

Энэ сард сэтгэл татам шинэ хүмүүстэй танилцаж, бизнесийн хамтрагч болно. Таны карьерын талбар энэ сард эрчимжих төлөвтэй байна. Алс хэтийн зорилгоо тодорхойлж, эхлэх цэгээ ол. Карьераа дараагийн шатанд гаргахад танд хэн хэрэгтэй байна, аль харилцаа тань зогсонги байдалд байна гэдгийг анзаар. Таарч тохирохгүй байсан хүмүүсээс зайгаа бариж, урагшлах цаг болжээ. Ялангуяа хайр сэтгэлийн асуудал дээр хэнтэй хамт байхаа одоо л шийдээрэй. Энэ сард анхаарал төвлөрөл сайн байж, шинэ зүйл сурахад бэлэн байна. Энэ эрч хүчээ ашиглаад хэн бэ гэдгээ харуулаарай. Удаан хүлээсний эцэст санхүүгийн байдал сайжирна. Таны өмнөөс та л ярина. Тиймээс өөрийнхөө төлөө хааяа ч болов дуугарч байхыг зөвлөе.

Охин

Энэ сард эрүүл мэндээ нэн тэргүүнд тавиарай. Түр зуурын гал унтраагаад өнгөрөх нөхцөл байдал биш, урт хугацааны үр дүнтэй эмчилгээ, үзлэгт хамрагд. Эрүүл мэндтэй холбоотой буруу дадал зуршил болон сөрөг сэтгэлгээнээсээ сал. Та өөрийгөө л нэгдүгээрт тавих ёстой. Ингэхийн тулд өөртэйгөө тооцоо бодож, хариуцлагатай байгаарай. Сарын дундуур шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг амсаж, санхүүгийн байдал сайжирна. Зорилгодоо хүрэхийн тулд бүх төрлийн харилцаа холбоондоо анхаарлаа хандуул. Бизнес эрхлэгчид шинэ гэрээ хэлэлцээр байгуулна. Амжилт, аз од тань гийж, олны анхаарлын төвд орно. Хуучин харилцаанаас болж шархалж магадгүй.

Хилэнц

Жилийн эхэн үед цаг хугацаа зогссон мэт удаан өнгөрсөн бол одоо сүнгэнүүлээд өгөх үе тань иржээ. Олон нийтийн арга хэмжээний урилга заллага ч энэ сард цөөнгүй байна. Үзэл бодлынхоо жанжин шугамыг алдахгүй, баяр баясгалантай байж чадвал амьдралд тань сайхан зүйлс тохиолдсоор байх болно. Нийгэмд эзлэх байр суурь тань өсч, олонд хүндлэгдэнэ. Тантай хамт байдаг, таны төлөө баярладаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.Сарын сүүл үеэс чухал шинэ төсөл дээр ажиллаж эхэлнэ. Ганц хором эргэлзэлгүйгээр хүсч буй зүйлээ хийгээрэй. Гэр бүлийн харилцаа бага зэрэг асуудалтай байх ч сарын эцэс гэхэд бүх зүйл сайхан болно.

Нум

Унтаа байдалд удлаа, одоо буйдангаасаа босоод 2023 оны зорилгынхоо араас хөөцөлдөж эхэл. Та бэлэн байна. Энэ сард ирээдүйн төлөвлөгөөгөө нарийн бодож боловсруул. Карьераа өсгөхийн тулд зоригтой шийдвэр гаргана. Өнгөрсөнийг тэнд нь үлдээж, өмнө нь хүрэх боломжгүй мэт санагддаг байсан шинэ ирээдүй рүү давш. Эрч хүч, амжилт, аз од таныг хаяагүй байна. Дотно хүнийхээ талаар янз бүрийн яриа сонсож магадгүй. Гэхдээ үнэн худлын тэнцвэрийг хадгалж, бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэлтэй бай. Чухал шийдвэр гаргахдаа шударга байдлыг нэн тэргүүнд тавь. Өмнө нь үл тоомсорлож байсан зарим зүйл одоо чухал болж хувирна. Энэ нь ажил мэргэжил эсвэл эцэг эхтэй холбоотой асуудал байж магадгүй.

Матар

Энэ сард бичих, ярих чадвар тань сайн байна. Ирээдүйн зорилгоо төлөвлө. Зорилго тань хэт том байх албагүй ч хайрцагнаас гарч сэтгэхийг хүсье. Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хадгал. Хамгийн хайртай хүмүүстээ анхаарал хандуул. Аялах, шинэ зүйл сурах гэх мэт сонирхолтой адал явдал таныг хүлээж байна. Нүүхээр төлөвлөж байсан бол энэ сард хүсэл биелэнэ. Амьдралын нөхцөл сайжирч, гэр бүлийнхнээсээ сайхан мэдээ сонсоно. Санхүүгийн байдал сайжирна. Өөрийн үзэл бодол, мөрөөдөлдөө итгэлтэй байдгийнхаа ачаар та олон зүйлийг бодит болгож чадна. Урьд өмнө олж хараагүй шинэ боломжууд нүдний өмнө гарч ирнэ. Энэ бол дөнгөж эхлэл. Хайр дурлалын харилцаан дээр зөн совингоо дагаад үзэхэд буруудахгүй.

Хумх

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бол таны нэгдүгээрт тавих асуудал. Илүү цагаар ажиллана уу, бүтээлчээр сэтгэж, шинэ зүйл хийнэ үү, тэр бол таны дур. Ямартай ч удахгүй таны амьдрал нэг шатаар ахих төлөвтэй байна. Таны хувьд юу хамгийн чухал бэ гэдгийг эргэцүүлж тунгаа. Хуучин арга барил шинэ хаалгыг онгойлгохгүй гэдгийг санаж, өөртөө шинэчлэлт хий. Та бусдаас өөр байхаас хэзээ ч айдаггүй хүн юм. Энэ сард тэр зан чанар чинь танд хамгийн их хэрэгтэй. Бусад хүмүүс юу гэх нь хамаагүй та өөрийнхөөрөө амьдарч эхлэх цаг нь болжээ. Ганц бие хумхын ордныхон гэрлэх санал хүлээж авах юм уу, хамт амьдарч эхлэнэ.

Загас

Та энэ сард онцгой эрч хүчтэй байх тул үүнийг өөртөй ашигтайгаар ашигла. Хаашаа явж байгаагаа нэг эргэцүүлээд, шинээр эхлэх бол эхлэ. Гэхдээ цорын ганц зам бол ухрах биш урагшлах гэдгийг санаарай. Хэт их хий хоосон мөрөөдөл хүнд хэрэггүй. Зөвхөн мөрөөдлөөр амьдрах боломжгүй тул бодит үнэнтэй эвлэр. Энэ сар таны хувьд томоохон өөрчлөлтийн эхлэл гэж ойлгоорой. Эхэндээ хэцүү санагдах ч эцэстээ танд сайн сайхныг авчирна. Санхүүгийн хэлэлцээр хийх үедээ өөрийнхөө сэтгэл татам зан чанарыг ашигла. Санхүүгийн боломжоо сайжруулах боломж таны гарт байна. Хайр дурлалын харилцаан дээр хамтрагчаа хүлээлгүй өөрөө санаачлагыг гартаа ав.