Я.Эрдэнэсайхан: Жижиг дунд үйлдвэрлэл хамгийн их унаж босдог салбар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2023” үзэсгэлэн өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд үүдээ нээлээ. Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцсон юм.

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг нь танилцуулах зорилготой уг арга хэмжээнд төрийн 50 гаруй  байгууллага дотоодын үйлдвэрээс худалдан авдаг бараа бүтээгдэхүүн болон 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулав.

Мөн энэхүү арга хэмжээнд 100 гаруй үйлдвэр эрхлэгч төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байна.

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн (ЖДҮ)-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан