Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүр амны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтнүүдтэй уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нүүр амны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчлөл 61.5 хувийг эзэлж байгаа аж. Энэ нь хүүхдийн олон талын суурь өвчлөлийг бүрдүүлэх гол шалтгаан болдог тул Засгийн газраас онцгой анхаарч далайцтай ажил болгоно гэдгээ Ерөнхий сайд хэллээ.