“Түмэн тэмээний баяр-2023” Даланзадгад суманд зохион байгуулагдлаа

“Түмэн тэмээний баяр-2023” Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулагдлаа.

Тус баярт Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгийн 400 гаруй тэмээ, 200 гаруй тэмээчин, нийт 3000 гаруй зочин төлөөлөгч, аялагч, жуулчин оролцжээ. Үүнээс 100 гаруй жуулчин, Улаанбаатар хот, бусад аймгаас 500 гаруй, орон нутгаас 2500 иргэн хүрэлцэн ирсэн байна.

Атан тэмээний уралдааны тэргүүн байрыг Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач М.Өсөхбаярын туг шар эзэлж, аман хүзүүнд Баян-Овоо сумын уяач Г.Пүрэвдоржийн хөх, гуравт Цогт-Овоо сумын уяач Г.Хашхүүгийн улаан, дөрөвт Сэврэй сумын уяач Н.Гансүхийн шар, айргийн тавд Баян-Овоо сумын уяач Ц.Бямбатогтохын хөх ат хурдаллаа.

Тэмээн поло тэмцээний тэргүүн байрыг Манлай сумын Өгөөмөр багийн Н.Доржчулуун ахлагчтай баг, дэд байрыг Манлай сумын Далай багийн З.Болдбаатар ахлагчтай баг, гутгаар байрыг Х.Батжаргал ахлагчтай Ханхонгор сумын Хондот багийн 1-р баг, тусгай байрыг Дорноговь аймгийн баг, Ханхонгор сумын Өгөөмөр багийн баг тамирчид эзэллээ. Шилдэг тоглогчоор Манлай сумын тамирчин С.Бүрэнжаргал, Шилдэг хаалгачаар мөн тус сумын тамирчин Ө.Шийрэвдамба нар тодорлоо.

Буухиа тэмцээнд тэргүүн байрыг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын тэмээчин Р.Ганбилэг, дэд байрт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тэмээчин Б.Буян-Өлзий, гутгаар байрыг Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн тэмээчин Б.Түвшин-Оргил нар эзэлсэн юм.

Гоё тэмээтэй Сайхан хос уралдааны тэргүүн байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Н.Баянтөр, Алтанзул, дэд байрт Даланзадгад сумын хос Ж.Энхтөр, С.Отгонжаргал, гутгаар байрт Манлай  сумын  хос А.Баянсүх, Н.Баянтунгалаг нар тус тус шалгарчээ.

Тайлаг тэмээний уралдааны тэргүүн магнайд Гурвантэс сумын уяач Батзаяагийн хөх, аман хүзүүнд мөн сумын тэргүүн уяач Т.Амарбаярын хар, гуравдугаар байранд Баян-Овоо сумын тэргүүн уяач Б.Бат-Оршихийн бор, дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тэргүүн уяач У.Мөнхжаргалын хонгор, тавдугаар байранд Баян-Овоо сумын уяач Д.Буянхишигийн хүрэн тайлаг оржээ.

Торомны уралдаанд тэргүүн байрт Баян-Овоо сумын аймгийн тэргүүн уяач Ц.Бямбатогтохын шар, хоёрт Гурвантэс сумын аймгийн тэргүүн уяач Н.Мэндбаярын шар, гуравт Баян-Овоо сумын тэргүүн уяач Б.Бат-Оршихийн хөх, дөрөвт Манлай сумын аймгийн алдарт уяач Б.Болдбаатарын улаан, Гурвантэс сумын уяач О.Эгэлхүүгийн шар тором тус тус шалгарчээ.