Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг байнгын хорооны гишүүд дэмжив

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв. Түүний  өргөдлийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн байна. Байнгын хорооны саналыг ирэх пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэр гарна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гадаад буй. Тэрбээр ээжийгээ эмчлүүлж буй шалтгаанаар Монголд ирэх боломжгүйгээ намынхандаа мэдэгдэж, өргөдлийг нь шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсчээ.